Хэнтий аймгийн 2019 оны 12 дугаар сарын нийгэм эдийн засгийн танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 01 сар 31. 12 цаг 55 минут

I.1  Бүртгэлтэй ажилгүй иргэн

   Аймгийн хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй, ажил идэвхтэй эрж  байгаа ажилгүйчүүд тайлант сард 526 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 225 хүнээр буюу 30.0 хувиар буурсан байна.

Нийт ажилгүйчүүдийн 24.0   хувь нь дээд, 3.4  хувь  нь тусгай дунд,  6.5 хувь нь мэргэжлийн анхан шатны, 49.2  хувь  нь бүрэн дунд, 11.0  хувь нь бүрэн бус дунд, 4.2 хувь нь бага боловсролтой, 1.7  хувь нь боловсролгүй хүмүүс байна.

             Нийт ажилгүйчүүдийн 24.0   хувь нь дээд, 3.4  хувь  нь тусгай дунд,  6.5 хувь нь мэргэжлийн анхан шатны, 49.2  хувь  нь бүрэн дунд, 11.0  хувь нь бүрэн бус дунд, 4.2 хувь нь бага боловсролтой, 1.7  хувь нь боловсролгүй хүмүүс байна.

Нийт ажилгүйчүүдийн 54.8 хувь нь эмэгтэйчүүд, 59.7  хувь нь 15-35 хүртэлх насны залуучууд байна.  Нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 3.2  хувь нь  хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.

I.2 Нийгмийн зарим үзүүлэлт

Аймгийн хэмжээнд 2019 онд 985 өнчин хүүхэд байгаагийн  113  буюу  (11.5%) нь бүтэн өнчин хүүхэд, 872 буюу  (88.5%) нь хагас өнчин хүүхэд байна. Өмнөх оноос бүтэн өнчин хүүхэд   2019 онд 113 буюу (36.1%)-иар өссөн бол хагас өнчин хүүхэд 683 (27,7%)-иар тус тус өсчээ.

I.3 Нийгмийн халамж, даатгал

Нийгмийн халамж үйлчилгээний байгууллагын мэдээгээр энэ онд нийгмийн халамжийн сангаас  48970  хүнд  12052.7 сая төгрөгийн тэтгэвэр тэтгэмж, хөнгөлөлтийг олгосон байна.  Нийт халамжийн сангийн 23.8 хувийг тэтгэвэрт, 11.8 хувийг тэтгэмж,  6.7 хувийг ахмад настан, тахир дутуу хүмүүст үзүүлэх хөнгөлөлтөд  тус тус  зарцуулсан   байна. Харин  57.7 хувийг амьжиргаа дэмжих мөнгөн тусламж үзүүлэхэд зарцуулжээ. /Нийт тэтгэмж авагчдын тоонд амьжиргаа дэмжих мөнгөн тусламж авсан иргэдийн тоо ороогүй болно

I.4 Эрүүл мэнд

           Эрүүл  мэндийн байгууллагын  мэдээгээр энэ онд 1567  хүүхэд мэндэлсэн нь өнгөрсөн оноос 7.3  хувиар буюу  107  хүүхдээр өссөн  байна. Нэг хүртэлх насандаа  25 хүүхэд эндсэн .

          Халдварт  өвчнөөр 533  хүн өвчилсөн нь өнгөрсөн оноос  16.5  хувиар буюу 105 хүнээр буурсан  байна. Халдварт өвчнөөр өвчлөгчдийн дотор трихомониазиар өвчлөгчид  12.4,  вируст гепатитаар өвчлөгчид 1.9,  сүрьеэ  өвчнөөр өвчлөгчид 24.4 ,  тэмбүү , хүйтэн өвчнөөр өвчлөгчид 36.4 хувийг тус тус  эзэлж байна.

         Энэ онд 370 хүн нас барсан нь өнгөрсөн оноос 2.5 хувиар өссөн  байна. Нийт нас барсан хүний 23.5  хувь нь эмнэлэгт нас барсан байна.    

I.5 Соёл урлаг

           Соёл , урлагийн байгууллагууд 199.9 мянган хүнд үйлчилсэн нь өнгөрсөн оноос  4.5 хувиар буюу 9563 мянган хүнээр буурсан  байна. Энэ  нь соёл урлагийн байгууллагуудаар үйлчлүүлсэн үйлчлүүлэгчдийн тоо буурсантай холбоотой.

I.6 Боловсрол

       2019– 2020 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 1806, 10 дугаар ангид  702 хүүхэд элсэн суралцсан нь өмнөх хичээлийн жилтэй харьцуулахад  1 дүгээр ангид элсэгчид 11.1 хувиар өсч, 10 дугаар ангид элсэгчид 22.8  хувиар  буурсан  байна.  Энэ хичээлийн жилд 755 багш ажиллаж байгаагийн 79.6  хувь болох 601 нь эмэгтэй багш нар байна. Сургуулийн дотуур байранд 1289 хүүхэд амьдарч байна.

I.7 Гэмт хэрэг, шүүх

         Цагдаагийн газрын мэдээгээр энэ онд  бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 841 болж, өмнөх оны мөн үеэс 34.3 хувиар өссөн  байна.  Бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 21.3  хувийг хүний эрүүл мэнд халдашгүй байдлын эсрэг, 67.7  хувийг өмчлөх эрхийн эсрэг  хэргүүд эзэлж байна. Иргэдийн өмчийн  хулгайн гэмт хэргийн 50.4 хувийг малын хулгай эзэлж байна. Гэмт хэргийн илрүүлэлт  55.8 хувь байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй  харьцуулахад 8.2  функтээр өссөн байна.  Гэмт хэргийн улмаас нас барсан хүн 19 ба 183 хүн гэмтсэн. Байгууллага, иргэдэд 2426.4 сая төгрөгийн хохирол учирсан байна. Нийт гарсан гэмт хэргийн 18.4   хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна. 649 жолоочийн жолоодох эрх хассан нь өмнөх оны мөн үеэс 0.8 хувиар буюу 5 хүнээр буурсан үзүүлэлттэй гарчээ.

        Энэ онд   1493  хүн эрүүлжүүлэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 34.1  хувь буюу 771  хүнээр буурчээ.  Үүнээс 75  эмэгтэй эрүүлжүүлэгджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 42.4  хувь буюу 102 хүнээр  буурсан байна.

МЭДЭЭЛЛИЙГ ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗНЭ ҮҮ


Сэтгэгдэл бичих

ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

ИНФОГРАФИК

ДИНАМИК ҮЗҮҮЛЭЛТҮҮД

МЭДЭЭНИЙ МАЯГТУУД

       

2020 оны 08-р сарын 12-ны байдлаар

Нэр төрөл Үнэ/төг/
Гурил, I зэрэг, кг         

1350

Хонины мах, кг

9000

Үхрийн мах, кг 13000
Ямааны ястай мах, кг 8000
Элсэн чихэр, кг 2000
Цагаан будаа, кг 2400
Шингэн сүү, л 1000
Бензин, А-80 1510
Бензин, А-92 1530
Дизель түлш 2100

 

Та манай

counter free

дахь зочин боллоо.