“Жендэрийн статистикийг гаргах, ашиглах нь” сургалтыг энэ сарын 26,27,28-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Нийтэлсэн: 2020 он 10 сар 28. 07 цаг 22 минут

ҮСХ, НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллага хамтран “Жендэрийн статистикийг гаргах, ашиглах нь” сэдэвт сургалтыг Хэнтий аймагт зохион байгуулж байна.
Сургалтыг нээж Хэнтий аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжав, ҮСХ-ны ХАНСГ-ын дарга А.Амарбал нар үг хэлсэн бөгөөд холбогдох албаныхан "Жендэрийн статистикийг ашиглах”, "Шийдвэр гаргалтад эмэгтэйчүүдийн оролцооны талаарх статистикийг тооцоолох” “Байгаль орчинд хамаарах жендэрийн статистик” зэрэг сэдвийн хүрээнд илтгэл тавьж, мэдээлэл өглөө.
Тус сургалтанд Хэнтий аймгийн засаг даргын Тамгын газар, Статистикийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар, Боловсрол, соёлын газар, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Цэцэрлэгийн эрхлэгч нар, ЕБС-ийн нийгмийн ажилтнууд, багийн нийгмийн ажилтнууд, эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагын төлөөлөл, олон нийттэй харилцах албаны ажилчид болон Дорнод, Сүхбаатар аймгийн Статистикийн хэлтсийн төлөөлөл оролцож байна.

Сэтгэгдэл бичих

ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

ИНФОГРАФИК

ДИНАМИК ҮЗҮҮЛЭЛТҮҮД

       

2020 оны 11-р сарын 25-ны байдлаар

Нэр төрөл Үнэ/төг/
Гурил, I зэрэг, кг         

1450

Хонины мах, кг /ястай/

7500

Үхрийн мах, кг /ястай/ 11000
Ямааны мах, кг /ястай/ 7000
Элсэн чихэр, кг 2460
Цагаан будаа, кг 2500
Шингэн сүү, л 1800
Бензин, А-80 1450
Бензин, А-92 1530
Дизель түлш 1850

 

Та манай

counter free

дахь зочин боллоо.