Мал тэжээвэр амьтдын улсын тооллогыг 12-р сарын 17-27 ны өдрүүдэд зохион байгуулахаар боллоо
Нийтэлсэн: 2020 он 12 сар 18. 03 цаг 09 минут
ХЭНТИЙ АЙМГИЙН 2020 ОНЫ МАЛ, ТЭЖЭЭВЭР АМЬТДЫН ТООЛЛОГО 12-р сарын 17-ноос 12-р сарын 27-ны ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.1.1 дүгээр зүйлийн “г” дэх заалт, Статистикийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн “в” дахь заалт, Засгийн газрын 2020 оны 208 дугаар тогтоол, 209 дугаар тогтоолуудыг үндэслэн аймгийн мал, тэжээвэр амьтдын тооллогын комиссыг шинэчлэн баталж, аймгийн мал тэжээвэр амьтдын тооллогын комиссын хурлаар тооллогын товыг 2020.12.17-2020.12.27 өдрүүдэд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Сэтгэгдэл бичих