ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2020 ОНЫ УЛСЫН ЭЭЛЖИТ ТООЛЛОГЫН ХЭНТИЙ АЙМГИЙН НЭГДСЭН ДҮНГИЙН ТАЙЛАН НОМ ХЭВЛЭЛТЭЭС ГАРЛАА.
Нийтэлсэн: 2020 он 12 сар 28. 07 цаг 04 минут
ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2020 ОНЫ УЛСЫН ЭЭЛЖИТ ТООЛЛОГЫН ХЭНТИЙ АЙМГИЙН НЭГДСЭН ДҮНГИЙН ТАЙЛАН НОМ ХЭВЛЭЛТЭЭС ГАРЛАА.
Уг тайлангийн 1 дүгээр бүлэгт тооллогын онцлог, удирдлагын тухай, 2-4 дүгээр бүлэгт хүн амын тоо, өсөлт, нас, хүйсийн бүтэц, иргэний харьяалал, үндэс угсаа, шашин шүтлэг, суурьшил, нягтрал зэрэг хүн ам зүйн гол үзүүлэлтийг, 5-11 дүгээр бүлэгт хүн амын дотоод шилжих хөдөлгөөн, боловсрол, бичиг үсгийн мэдлэг, өрх, гэр бүлийн байдал, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, гар утас, интернэт хэрэглэгчид, хөдөлмөр эрхлэлт, гадаадад оршин суугаа иргэдийн талаарх мэдээллийг, 12 дугаар бүлэгт өрхийн сууцны төрөл нөхцөлийг, хавсралт бүлэгт тооллогын дүнгийн үзүүлэлтээс тус тус оруулав.
Хүн ам, орон сууцны тооллогын мэдээллийг аймгийнхаа хөгжлийн төлөө үр ашигтай хэрэгсэл болгон ашиглахыг Та бүхэнд уриалж байна.
Хүн ам, орон сууцны тооллогод амжилттай ажилласан бүх хүмүүст болон дэмжин хамтран ажилласан байгууллагуудад талархал илэрхийлж, ажлын амжилтыг хүсэн ерөөе.
Сэтгэгдэл бичих