Хэнтий аймгийн 2020 оны жилийн эцсийн нийгэм эдийн засгийн байдлын танилцуулга гарлаа.
Аймгийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны 12 дугаар сард ажилгүй 492 иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 367 иргэн ажилд зуучлагдан орж, 89 иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна.
Аймгийн хэмжээнд өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 169 (52.3%), ажилд зуучлагдан орсон иргэд 138 (60.3%) хүнээр өссөн бол ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 119 (57.2%) хүнээр буурчээ.
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2020 оны 12 дугаар сарын эцэст 684 үүнээс 492 (71.9%) нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 192 (28.1%) нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.
Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 13 (3.5%) хүнээр буурч, өмнөх сараас 36 (11.0%) хүнээр өсчээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 201 (55.2%) нь эмэгтэйчүүд байна. Дэлгэрэнгүй үзэх
Сэтгэгдэл бичих